Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2016-05-13
Дугаар 134/ШШ2016/00065
Хэргийн индекс 134/2016/00074/И
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Базаррагчаагийн Наранчимэг
Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн Чойр салбар
Хариуцагч Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн Чойр салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 73 157 932 төгрөг 83 мөнгө, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 73 191 932 төгрөг 83 мөнгийг хариуцагч Я.Пүрэвсүрэн нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 523 910 төгрөгийн тавин хувь болох 261 955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 261 955 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Я.Пүрэвсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 261 955 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн Чойр салбарт олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.