Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-04-14
Дугаар 3302
Хэргийн индекс 101/2015/8040/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашцэрэнгийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Хүдэрболд
Хариуцагч Лхагварагчаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хүдэрболд нь талийгаач В.Буянтын өв залгамжлагч мөн болохыг,  Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016742  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 77 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцны өвлөгчөөр Б.Хүдэрболдыг тогтоож, В.Лхагварагчаагаас эд хөрөнгө буюу 4.648.000 төгрөг гаргуулах тухай Б.Хүдэрболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Лхагварагчаагаас Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204016742 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 77 дугаар байрны 13 тоот, 3 өрөө, 000143515 тоот орон сууцны  өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, Б.Хүдэрболдод олгосугай.

 

3.Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Хүдэрболдоос 11.120.884 төгрөгийг гаргуулж, В.Лхагварагчаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.953.085 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  60  дугаар  зүйлийн  60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  Б.Хүдэрболдоос  улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн   606.000  төгрөг,

                                                            10.

 

В.Лхагварагчаагийн сөрөг нэхэмжлэлээр төлсөн 263.400 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, В.Лхагварагчаагаас 316.600 төгрөг гаргуулж Б.Хүдэрболдод, Б.Хүдэрболдоос 192.884 төгрөг гаргуулж, В.Лхагварагчаад, улсын төсвийн данснаас илүү төлсөн 289.400 төгрөгийг гаргуулж Б.Хүдэрболдод, 80 төгрөгийг гаргуулж, В.Лхагварагчаад тус тус олгосугай.

 

            5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ДАВААСҮРЭН

 

                                   

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.