Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-03-17
Дугаар 2233
Хэргийн индекс 102/2015/06275/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дансрангийн Наранцэцэг
Нэхэмжлэгч О.Оргилбаяр
Хариуцагч Н.Тэрбиш
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан    хариуцагч Н.Тэрбишээс  10 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Оргилбаярт олгож, нэхэмжлэлээс   1 750 000    төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг болон   хариуцагч Р.Энэбишид холбогдох  хэсгийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 205 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Тэрбишээс 177 350 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

          3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор  зохигч шүүхээс гардаж авах   үүрэгтэй  бөгөөд  шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор   давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.     

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Д.НАРАНЦЭЦЭГ 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.