Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-09
Дугаар 101/ШШ2016/04910
Хэргийн индекс 101/2014/05766/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Цолмонбаатар
Нэхэмжлэгч Д.Энхжаргал
Хариуцагч Янник
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагч Кинингэр Янникаас 105,909,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхжаргалд олгож,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 2.366.238 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Кигингэр Янникаас улсын тэмдэгтийн хураамжид 687.497 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхжаргалд олгож, хариуцагч Кигингэр Янникаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /60,000+51,266/ 111,266 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож,

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Кинингэр Янникаас шүүхийн зардалд 500,000 төгрөг гаргуулж, “Итгэлт бээс” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНБААТАР

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.09.28 1304 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сономдовчингийн Энхтөр Д.Энхжаргал Кигингер Янник