Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-12-25
Дугаар 132
Хэргийн индекс 101/2015/04538/И
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бадарчийн Сайханцэцэг
Нэхэмжлэгч Чингис лэнд девелопмент груп-Шинэ хөгжлийн зам ХХК
Хариуцагч МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар МУЗГ-ын Хөрөнгө оруулалтын газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Монгол Улсын Олон Улсын гэрээгээр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Концессийн гэрээг цуцлах тухай 158 дугаар  тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын  2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 399 тогтоолын үйлчлэлийг сэргээхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан Концессын гэрээний нөхцөл биелүүлэх хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг Хөрөнгө оруулалтын Газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, Монгол Улсын Засгийн Газраас 70.200 төгрөгийг гаргуулж “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-д олгосугай.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15397 дугаартай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нь 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                              Б.САЙХАНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!