Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-01-12
Дугаар 495
Хэргийн индекс 102/2016/00020/и
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Адъяахүүгийн Сарантуяа
Нэхэмжлэгч С.Тамираа
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    2016 оны 1 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2016/00495

            Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух, ЦБ84100700 регистрийн дугаартай, Анчин овогт Сэржмядагийн Тамираа,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Золзаяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Тамираа оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч С.Тамираа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр П.Золзаяад 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй алга болсон. Утасаа авахаа больсон бөгөөд иргэний үнэмлэх дээрх хаягт оршин суудаггүй.  Иймд намайг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээр хангаж, П.Золзаяаг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Тамираа нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ВЮ83070699 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Золзаяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд П.Золзаяа нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, /хх 5 дугаар хуудас/-гээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж, П.Золзаяаг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих П.Золзаяа нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 16 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч уг хаягт түүний эх н.Эрдэнэцэцэг амьдрах бөгөөд П.Золзаяаг Баянхонгор аймагт алтны уурхайд түлш зөөх ажил хийдэг гэж тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

П.Золзаяаг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын харъяа, Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ВЮ83070699 регистрийн дугаартай, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Золзаяаг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Тамираагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. П.Золзаяа нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 16 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаг эсэх нь тодорхойгүй, түүний эх н.Эрдэнэцэцэг дээрх хаягт оршин суудаг бөгөөд 88183306 дугаарыг дүү н.Бумжаргал 89122107 дугаарыг эзэмшдэг болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.