Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-07-28
Дугаар 278
Хэргийн индекс 147/2015/0234/и
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пунцагжавын Болормаа
Нэхэмжлэгч М.Энхболд
Хариуцагч С.Угтахбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

       Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123-р зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. М.Энхболдын нэхэмжлэлтэй, С.Угтахбаярт холбогдох ”орон сууц худалдах   худалдан авах гэрээний төлбөр 80.000.000 / наян сая / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Нэхэмжлэгч М.Энхболд нь зээлийн төлбөр 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

    3. Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 642.950 төгрөгийн тал хувь 321.475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 321.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч М.Энхболдод олгосугай.

            4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.