Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2016-01-29
Дугаар 128
Хэргийн индекс 138/2016/0063/И
Шүүх Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ширчингийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Т.Сарангэрэл
Хариуцагч Ягаанцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Т.Сарангэрэл нь хариуцагч Ш.Ягаанцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 4800000 төгрөгөөс нэхэмжилснээс 800000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 4000000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцон зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгөөс  45875 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 45875 төгрөг, хариуцагч Ш.Ягаанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 45875 төгрөг /4800000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91750 төгрөгийн 50 хувь болох/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Сарангэрэлд олгосугай.   

   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Ш.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.