Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-07-21
Дугаар 342
Хэргийн индекс 131/2015/0110/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Дашзэвэгийн Хүрэлбаатар
Хариуцагч Төмөрсүхийн Бүдээхүү
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарын хүү Х.Мөнх-Эрдэнийн бие махбодид учруулсан гэм хорын хохирилд 1570800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-ийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46090 төгрөгийг  Д.Хүрэлбаатарт буцаан олгосгай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.