Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-06-16
Дугаар 3951
Хэргийн индекс 101/2015/4863/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ванчигдоогийн Жавхлан
Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр
Хариуцагч С.Бум-Эрдэнэ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эцэг тогтоосон
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 7-нд төрсөн охин Нарангэрэлийн эцэг Сүрэнжавын Бум-Эрдэнэ мөн болохыг тогтоосугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн  40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 7-нд төрсөн, 03 сартай охин Нарангэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл / хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл / тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Бум-Эрдэнээс тэтгэлэг гаргуулж,  хүүхдийг тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг эх Ч.Отгонбаярт олгож байсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бум-Эрдэнээс 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Отгонбаярт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй  болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногт Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                              

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  В.ЖАВХЛАН          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.