Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-01-18
Дугаар 691
Хэргийн индекс 101/2016/00454/и
Шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэвээндоржийн Алтанцэцэг
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Хариуцагч Я.Цэрэндорж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Я.Цэрэндорж нь нэхэмжлэлийн шаардлагын 375.972 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ ХК /Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв/-д төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ ХК /Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв/-өөс төлсөн 12.720 төгрөгийн 6360 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 6360 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Я.Цэрэндоржоос 6360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ ХК /Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төв/-д тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

ШҮҮГЧ                                              Ц.АЛТАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.