Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-09-08
Дугаар 5413
Хэргийн индекс 102/2015/4937/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ванчигдоогийн Жавхлан
Нэхэмжлэгч эй Эйч Ар И-ХХК
Хариуцагч Д.Сэрээдорж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

         1.Зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч“Кэй Эйч Ар И” ХХК нь захиалгаар орон сууц барих гэрээний үүрэгт нэхэмжилсэн 67.338.000 төгрөгний  үнийн дүнгийн тодорхой хэсгээс болон гэрээний алдангид нэхэмжилсэн 27.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Сэрээдорж нь үлдэх 40.340.000 төгрөгийг 1 /нэг/ сараас хэтрүүлэхгүйгээр төлөх,  хариуцагч Д.Сэрээдорж нь “Кэй Эйч Ар И” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 7.458.000 төгрөг, гэрээний алдангид 3.447.000 төгрөг, засварын зардалд 9.642.810 төгрөг нийт 20.547.810 төгрөг болон шаардлага хангасан граж гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, Д.Сэрээдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 494.640 төгрөгийг хариуцагч Д.Сэрээдоржоос гаргуулж нэхэмжлэгч “Кэй Эйч Ар И” ХХК олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.000 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     В.ЖАВХЛАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.