Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-01-21
Дугаар 00148
Хэргийн индекс 142/2016/00050/И
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Рагчаагийн Үүрийнтуяа
Нэхэмжлэгч Нэт капитал финанс ББСБ
Хариуцагч Я.Цэгмэд-Од
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Нэткапитал финанс” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 8 717 400 төгрөгийг хариуцагч Я.Цэгмэд-Од, С.Мэндээ нар төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Хариуцагч нар нь нэхэмжлэгчид төлөх 8 717 400 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1,175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-10-04 тоот Ү-2101002169 улсын бүртгэлийн дугаар бүхий 18 м2 орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3.Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангаас 77214 төгрөг, хариуцагч Я.Цэгмэд-Од, С.Мэндээ нараас 77214 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нэткапитал финанс” ББСБ-д олгосугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.