Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-07
Дугаар 326
Хэргийн индекс 131/2015/0234/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Балжиннямын Сандагсүрэн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Галдан гэцэл овогт Балжиннямын Сандагсүрэнгийн 1981, 1991 онуудад ажиллаж байсан байдлаа   тогтоолгох  хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, 1982 оны 01 дүгээр сарын 01ний өдрөөс  1990 оны  12 дугаар сарын 31ний өдрийг  дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг   тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус зааснаар Б.Сандагсүрэнгийн  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200  төгрөгийг төвлөрсөн төсвийн  дансанд хэвээр үлдээсүгэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.