Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-07
Дугаар 327
Хэргийн индекс 131/2015/0321/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Галтайн Бүжинлхам
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.4-д зааснаар ХАА-н нэгдлийн гишүүний 1970, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тэмээч овогт Галтайн Бүжинлхам  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус зааснаар Г.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгр, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.