Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-11-24
Дугаар 102/ШШ2015/07414
Хэргийн индекс 102/2015/08007/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоо
Хариуцагч Х.Мэндбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч
     

1.Ц.Цэрэнхорлоогийн нэхэмжлэлтэй, Х.Мэндбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийн 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Х.Мэндбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс, 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярцэцэгээс 50.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэрэнхорлоод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.