Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2016-01-05
Дугаар 48
Хэргийн индекс 142/2015/00452/и
Шүүх Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балдангомбын Хишигдаваа
Нэхэмжлэгч Хүчитбаатар
Хариуцагч Янжиндулам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.Хүчитбаатар нь 1-16-01 тоот үйлчилгээний зориулалтаар ашигладаг орон  сууцны үнийн 50 хувь буюу 63 763 000 х 50% = 31 881 500 төгрөгийг нэхэмжилж, Энэ шаардлагыг Ж.Янжиндулам хүлээн зөвшөөрч уг төлбөрийн 20 000 000 төгрөгийг 2016.06.01-ний  өдрөөс өмнө бэлнээр, үлдэх 11 881 500 төгрөгийг 2017.06.01-ний  өдрөөс өмнө  төлж дуусгах, нэхэмжлэгч Ц.Хүчитбаатар нь 1-16-04 тоот орон сууц, төмөр грашны үнээс оногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ж.Янжиндулам нь делика маркын автомашины үнээс оногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж машиныг нэхэмжлэгч Ц.Хүчитбаатарын өмчлөлд үлдээж төмөр грашийг өөрийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрсөн. Зохигчид Орхон  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хамтдаа очиж 1-16-04 тоот орон сууцны өмчлөлөөс Ц.Хүчитбаатар татгалзаж хасуулах, Ж.Янжиндуламын нэр дээр өмчлөх  эрхийн гэрчилгээг гаргуулах, хариуцагч Ж.Янжиндулам нь өөрийн нэр дээр 1-16-04 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гарсаны дараа банкны барьцаанд тавьж зээл авч дээрх төлбөрийг хийх, талууд хамтдаа шүүхийн шийдвэр гарсаны дараа 1-16-01 тоот орон  сууны өмчлөлөөс Ц.Хүчитбаатар хасагдах асуудлыг Орхон  аймгийн Улсын бүртгэлийн газарт очиж шийдвэрлүүлнэ гэж талууд хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр төлсөн 70 200 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ны  өдөр төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 09 дүгээр сарын 11-ний  өөр төлсөн 55 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 88 479 төгрөг, хариуцагчаас 158 679 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.