Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-20
Дугаар 405
Хэргийн индекс 103/2015/00412/и
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганбатын Ариунаа
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагч Доржгочоогийн Лхамсүрэн
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татварын ерөнхий хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг  тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Доржгочоогийн Лхамсүрэнд холбогдох “Татварын өр  276.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь тэмдэгтийн хураамж 8.930 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4465 төгрөгийг  гаргуулж,  улсын орлого болгосугай.

     4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                           ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.