Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-07
Дугаар 389
Хэргийн индекс 103/2015/00386/и
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганбатын Ариунаа
Нэхэмжлэгч Монголын Цахилгаан холбоо Хувьцаат Компанийн Багануур Холбооны газар
Хариуцагч Баатарын Отгонбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол  улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн

74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч  Монголын Цахилгаан холбоо Хувьцаат Компанийн Багануур Холбооны газар  нь хариуцагч Боржигон овогт Баатарын Отгонбаатараас худалдах худалдан авах  гэрээний үүргийн биелэлт 35.885 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Б.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид тус тус олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

         4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                           Г.АРИУНАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.