Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-23
Дугаар 346
Хэргийн индекс 103/2015/00338/и
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганчимэг
Нэхэмжлэгч Автожим” ОНӨААТҮГазар
Хариуцагч Лувсанчүлтэмийн Наранцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

       1. Нэхэмжлэгч “Автожим” ОНӨААТҮГазар нь хариуцагч Лувсанчүлтэмийн Наранцэцэгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 43.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс буцаан 2.275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Т.ГАНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.