Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-12-16
Дугаар 440
Хэргийн индекс 133/2015/0365/И/
Шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намхайдоржийн Оюунбилэг
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг дарга
Хариуцагч Я.Цэцэгдэлгэр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөр 18.000.000 төгрөгийг хариуцагч Я.Цэцэгдэлгэрээс гаргуулж, Говь-Алтай аймгийн төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын 050000910 тоот дансанд оруулсугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 18.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 247.950 төгрөгийг хариуцагч Я.Цэцэгдэлгэрээс гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.02.18 08 Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Доржийн Тайванхүү Говь-Алтай аймгийн ЗДТГ Я.Цэцэгдэлгэр