Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-22
Дугаар 420
Хэргийн индекс 103/2015/00384/и
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганчимэг
Нэхэмжлэгч Монголын Цахилгаан Холбоо ХК-ний Багануур дүүргийн Холбооны газар
Хариуцагч Цэвээнлувсангийн Отгонбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

          1. Нэхэмжлэгч Монголын Цахилгаан Холбоо ХК-ний Багануур дүүргийн Холбооны газар нь хариуцагч  Цэвээнлувсангийн Отгонбаярт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 29,377 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар буруулан тогтоож, 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Багануур дүүргийн Холбооны газарт олгосугай.

     3. Хариуцагч Ц.Отгонбаяр улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг Багануур дүүргийн Холбооны газарт төлсөн болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                               Т.ГАНЧИМЭГ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.