Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-07-20
Дугаар 414
Хэргийн индекс 103/2015/00404/и
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо хувьцаат компаний Багануур дүүргийн Холбооны газар
Хариуцагч Янпилмаагийн Чинбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг   удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь :

            1. Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо хувьцаат компаний Багануур дүүргийн Холбооны газар нь хариуцагч Урианхад овогт Янпилмаагийн Чинбатаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 31.652 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Хариуцагч Я.Чинбат улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөгийг нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо хувьцаат компаний Багануур дүүргийн Холбооны газарт урьдчилан төлсөн болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                                     ШҮҮГЧ                                        Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.