Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-11-18
Дугаар 102/ШШ2015/07257
Хэргийн индекс 102/2015/08777/И
Шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Цэнд
Нэхэмжлэгч "Автоком карс" ХХК
Хариуцагч Р.Эрдэнэбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Автоком карс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Эрдэнбатад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 4.114.262 /дөрвөн сая нэг зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Автоком карс ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 40.389 төгрөг, хариуцагч Р.Эрдэнэбатаас 40.389 төгрөгийг тус тус гаргуулан Автоком карс ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.