Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-10-28
Тогтоолын дугаар 268
Хэргийн индекс 105/2015/0477/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Н.Түмэндэмбэрэл, Б.Болор, Ч.Мөнхдэлгэр, Д.Даваа, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул, П.Отгонжаргал, Ж.Баяртогтох
Зүйл заалт 263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 573 дугаар магадлалд дараах өөрчлөлтийг оруулав:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хэсэг,

магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ё.Мөнхтуулд Эрүүгийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаатай хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож,

“Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул нарыг нэн даруй цагдан хорьж, хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй” гэсэн,

-магадлалын тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

“хохирогч тал учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж,

-магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолоос Б.Болор, Д.Даваа нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дүгээр зүйлийн 125.1. 125.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Болор, Д.Даваа нарт холбогдох хэргийг Н.Түмэндэмбэрэл, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, П.Отгонжаргал, Ж.Баяртогтох, Ё.Мөнхтуул нарт холбогдох хэргээс туслаарлаж, шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан “оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Т.УРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.