Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-10-27
Тогтоолын дугаар 267
Хэргийн индекс 105/2014/0102/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Х.Мандах, А.Ариунболд, З.Мөнхсүрэн
Зүйл заалт 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
156.3. - Банкны тухай хууль тогтоомж зөрчих
272.2. - Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах
Улсын яллагч Ц.Туул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаар магадлалд дараах өөрчлөлт оруулсугай.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад: “...Хохирогч З.Авдил, А.Адалбек, А.Алаубек нарт...үлдэгдэл 181.567.041 төгрөгийг иргэний хариуцагч Капитал банкнаас гаргуулж олгох...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

“Капитал банк нь хохирогч У.Гантулгын 308.710.000 төгрөгийн хохирлыг хариуцан барагдуулсаны дараа гэм буруутай этгээд болох Х.Мандахаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг  дурьдсугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Х.Мандах, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ж.Батхүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                        ДАРГАЛАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.