Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-10-29
Тогтоолын дугаар 275
Хэргийн индекс 132/2015/0026/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Доржготов, Ч.Басбаяр
Зүйл заалт 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Туул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 33А дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар магадлалд дараах өөрчлөлт оруулсугай.

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 гэж дугаарласныг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Ч.Басбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг журамлан Ч.Басбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Доржготовын өмгөөлөгч М.Найдан, С.Батмөнх-Очир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.