Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-10-27
Тогтоолын дугаар 261
Хэргийн индекс 149/2014/0035/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Н.Баатар
Зүйл заалт 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Ц.Туул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалд дараах өөрчлөлт оруулсугай.

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Н.Баатар нь 2013 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хутаг өндөр гэх газрын ойгоос 2.4 м3 нойтон 36 ширхэг нарс, 1.6 м3 нойтон 25 ширхэг шинэс мод, нийт 61 ширхэг буюу 4 м3 мод бэлтгэж, өөрийн морь чаргаар зөөж тээвэрлэн ойн санд 1,689,120 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн дүгнэлт хийж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтуудыг баримтлан Н.Баатараас 5,067,360 төгрөг гаргуулж, Төв аймгийн Батсүмбэр сумын төрийн сангийн 140200995 тоот дансанд оруулсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан Н.Баатарын өмгөөлөгч Л.Жавзмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.