Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-05-27
Тогтоолын дугаар 147
Хэргийн индекс 105/2015/0025/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батбуянгийн Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Батням, Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана
Зүйл заалт 091.2.1 - шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр магадлалд “шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Батнямд холбогдох хэргээс шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт холбогдох хэргийг тусгаарлаж, тэдгээрт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Өлзийбаяр, Б.Алтанбагана нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэсэн өөрчлөлт, нэмэлт заалт оруулж, магадлалын шүүгдэгч Б.Батнямд холбогдох хэсгийг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Батням, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, Б.Тэнгис нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.