Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-04-26
Тогтоолын дугаар 146
Хэргийн индекс 132/2016/0011/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Л.Лхагважаргал
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
153.2. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Лхагважаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих, 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгүй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Лхагважргал, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                                                        Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.