Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-05-20
Тогтоолын дугаар 144
Хэргийн индекс 190/2016/0049/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч О.Мөнхбат
Зүйл заалт 091.1. - Хүнийг санаатай алах
093.1. - Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр магадлалд “О.Мөнхбатыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Мөнхбатыг оногдуулсан хорих ялаас нь өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мөнхбатын “... хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                                        Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2016.04.06 49 Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Гун-Аагийн Сүрэн О.Мөнхбат 091.1.