Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-05-20
Тогтоолын дугаар 143
Хэргийн индекс 106/2015/1381/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, З.Цэнгэнбаяр, С.Сүхболд нарын гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ                             

                                ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.