Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-16
Тогтоолын дугаар 245
Хэргийн индекс 105/2015/0170/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Б.Уранчимэг
Зүйл заалт 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
096.2.6 - онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ш.Эрдэнэбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Уранчимэгт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар ял сонсгосон үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас “танхайн сэдэлтээр”, 2 дахь заалтаас “96 дугаар зүйлийн 96.2.1” гэснийг тус тус хасч, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Нарандолгорын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ,

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧ                                                                               Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.