Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-05-10
Тогтоолын дугаар 128
Хэргийн индекс 106/2016/0047/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч О.Жаргалбат
Зүйл заалт 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар О.Жаргалбатад холбогдох 201526021905 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Жаргалбат, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                    ШҮҮГЧ                                                                       Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.