Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-04-27
Тогтоолын дугаар 105
Хэргийн индекс 204/2016/0034/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Т.Баасанжаргал
Зүйл заалт 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Баасанжаргалд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Т.Баасанжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.Баасанжаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                                          Б.БАТЦЭРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.