Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-05-03
Тогтоолын дугаар 117
Хэргийн индекс 152/2014/0132/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Э.Пүрэвдав, Ж.Авирмэд нар
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
107.3. - Бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын

1 дэх заалтын “шүүгдэгч Тугтан овгийн Жаргалын Авирмэдийг бусдын амь биед аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэснийг “шүүгдэгч Тугтан овгийн Жаргалын Авирмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Авирмэдэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ж.Авирмэдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.