Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-04
Тогтоолын дугаар 231
Хэргийн индекс 105/2015/0002/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр
Зүйл заалт 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Эрдэнэбаярт холбогдох 201416000127 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол Б.Эрдэнэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                     Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.