Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-18
Тогтоолын дугаар 258
Хэргийн индекс 105/2015/0325/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Идэрзаяа
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
091.2.6 - өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алах
091.2.12 - онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах
091.2.16 - хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алах
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалт, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 11 -ний өдрийн 461 дүгээр магадлалын 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар Б.Идэрзаяад оногдуулсан 25 жил хорих ялын эхний 10 жилийг гянданд, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар үлдэх 15 жил хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Идэрзаяагийн өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Батбаяр, Б.Ганбаатар нарын хяналт шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ,

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Т.УРАНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧ                                                                   Б.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.