Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-04
Тогтоолын дугаар 232
Хэргийн индекс 105/2015/0327/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ц.Баярмагнай, А.Ганчимэг
Зүйл заалт 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
223.1. - Авто тээврийн хэрэгслийг авч зугатаах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаар магадлалд  “Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Баярмагнайгийн цагдан хоригдсон 330 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Ц.Баярмагнайгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.