Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-11
Тогтоолын дугаар 241
Хэргийн индекс 218/2015/0037/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч М.Нямдорж
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч Ц.ТУУЛ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 664 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Лхамсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, “...шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Н.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                               ДАРГАЛАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                          Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.