Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-04
Тогтоолын дугаар 230
Хэргийн индекс 106/2015/0048/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Чагдаагийн Хосбаяр
Шүүгдэгч Б.Гантулга
Зүйл заалт 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч А.ОЮУНГЭРЭЛ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дэлгэржаргал нь сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар магадлалын 1 дүгээр заалтаас Б.Гантулгад оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Гантулгад энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                          Ч.ХОСБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.