Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-11
Тогтоолын дугаар 242
Хэргийн индекс 106/2015/0500/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Ц.Дэлгэрсайхан, Ж.Анхбаатар
Зүйл заалт 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
145.1. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 449 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Анхбаатар, Ж.Дэлгэрсайхан нарт холбогдох 2015260000087 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дүүргийн хоёрдугаар Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол Ж.Анхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтны өмгөөлөгч Б.Мянганы гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

                    ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                               Б.БАТ-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.