Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2015-09-16
Тогтоолын дугаар 250
Хэргийн индекс 106/2015/0360/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Э.Баттөр, Б.Эрдэнэдаваа
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 400 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Баттөрд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялын зарим болох 8 жилийн хорих ялыг нэмж, хорих ялын хугацааг 10 жил хорих ялаар тогтоож, Э.Баттөрийн биечлэн эдэлсэн 5 жил 2 сар 2 хоног хорих ялыг хасаж үлдэх 4 жил 9 сар 28 хоног хорих ялыг, шүүгдэгч Б.Эрдэнэдаваад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сар хорих ялын зарим болох 7 жил 6 сар хорих ялыг нэмж, хорих ялын хугацааг 9 жил 6 сар хорих ялаар тогтоож, Б.Эрдэнэдаваагийн биечлэн эдэлсэн 5 жил 5 сар 1 хоног хорих ялыг хасаж үлдэх 4 жил 29 хоног хорих ялыг тус тус биечлэн эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                ДАРГАЛАГЧ

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.