Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-07
Магадлалын дугаар 546
Хэргийн индекс 105/2015/0535/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Даваахүүгийн Мөнхтуул
Шүүгдэгч Э.Баттулга
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Д.Нямсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.Баттулгад холбогдох  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Дүүргийн 1 дүгээр прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорын газарт очтол Э.Баттулгад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                    Д.МӨНХТУУЛ 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.