Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-02
Магадлалын дугаар 539
Хэргийн индекс 106/2015/0516/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Т.Дөлгөөн, Б.Амарсанаа, Х.Мөнхбаян, Г.Уламбаяр нарт
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Алтантүлхүүр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 649 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Б.Амарсанаа нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Х.Мөнхбаян, Г.Уламбаяр нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Б.Амарсанаа нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жил 6 /зургаан/ сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Х.Мөнхбаян, Г.Уламбаяр нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөнд оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Б.Амарсанаа нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт хэсэгт зааснаар Х.Мөнхбаян, Г.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөн, Б.Амарсанаа нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт хэсэгт зааснаар Х.Мөнхбаян, Г.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧИД                                           Н.БАТСАЙХАН

 

                                                                                              Т.ӨСӨХБАЯР

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.