Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-06-23
Магадлалын дугаар 499
Хэргийн индекс 105/2014/0062/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр
Шүүгдэгч Н.Оюунчимэгт
Зүйл хэсэг 128.2. - Эмнэлэгийн бус нөхцөлд үр хөндөх
Улсын яллагч Ш.Хосбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөрхөс овогт Намсрайн Оюунчимэгийг эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөний улмаас хохирогчид хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Хөрхөс овогт Намсрайн Оюунчимэгийг эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар Н.Оюунчимэгийн эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Н.Оюунчимэгийг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Прокуророос Н.Оюунчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн,

Мөн тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Н.Оюунчимэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, Н.Оюунчимэгийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Н.Оюунчимэгийг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХТУУЛ

 

                                  ШҮҮГЧИД                                               Н.БАТСАЙХАН

 

                                                               Т.ӨСӨХБАЯР

 

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.