Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-21
Магадлалын дугаар 566
Хэргийн индекс 105/2015/0705/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Даваахүүгийн Мөнхтуул
Шүүгдэгч Р.Оюунчимэг, Б.Отгончулуун
Зүйл хэсэг 095.1. - Бусдыг амиа хорлоход хүргэх
124.2. - Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах
Улсын яллагч Б.Мөнх-Од
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Оюунчимэг, Б.Отгончулуун нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Прокурорын газарт очтол Р.Оюунчимэг, Б.Отгончулуун нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                                                           Д.МӨНХТУУЛ     

Магадлал бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!