Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-21
Магадлалын дугаар 567
Хэргийн индекс 106/2015/0539/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Даваахүүгийн Мөнхтуул
Шүүгдэгч Ц.Батзориг, Ж.Мэлс
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Д.Туяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 502/А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан энэхүү шийтгэх тогтоолоор Цэнд-Очирын Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хорих ялыг, Жамсрангийн Мэлсд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тус тус тэнсэж, Ц.Батзориг, Ж.Мэлс нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.” гэсэн,

- мөн “Ц.Батзориг, Ж.Мэлс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай” гэсэн нэмэлт заалт, өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.  Ц.Батзориг, Ж.Мэлс нарыг нэн даруй сулласугай.

3. Ц.Батзориг, Ж.Мэлс нар нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс тус бүр 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                        ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

                                                                                                           Д.МӨНХТУУЛ     

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.