Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-21
Магадлалын дугаар 569
Хэргийн индекс 106/2015/0568/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Баасанжавын Зориг
Шүүгдэгч О.Билгүүн, Г.Билгүүн, Г.Алтан-Очир, Б.Жавхлан
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Н.Мөнхцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Билгүүнийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар... шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Билгүүнийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар... шийтгэсүгэй.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялын 6 сарыг нэмж нэгтгэн О.Билгүүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн О.Билгүүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон О.Билгүүний 137 хоногийг, Г.Билгүүний 74 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон О.Билгүүний 74 хоногийг, Г.Билгүүний 137 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Ялтан О.Билгүүн, ялтан Б.Жавхлангийн өмгөөлөгч Н.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.