Шийдвэрийн дэлгэрэнгүй

Магадлалын огноо 2015-07-21
Магадлалын дугаар 568
Хэргийн индекс 105/2015/0670/Э
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Илтгэгч шүүгч Баасанжавын Зориг
Шүүгдэгч Т.Нарандусал, Г.Эрдэнэцэцэг
Зүйл хэсэг 145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
247.1. - Гэмт хэргийг нуун далдлах
Улсын яллагч Ш.Хосбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Магадлалын товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “...Т.Нарандусалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ялаар ...шийтгэсүгэй.” гэснийг “...Т.Нарандусалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар ...шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, ялтан Т.Нарандусал, түүний өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг, Т.Мөнхцэцэг, ялтан Г.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч Д.Цэрэндэжид нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Магадлал бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.